Гэрээ
1. Гэрээнд зайлшгүй байх анхдагч бүрдэлүүд нь гэрээний нэр огноо үйлдсэн газрын нэр зэрэг болно. Гэрээг зохиож үйлдсэн он сар өдрийг тодорхой бичнэ. Гадаад худалдааны гэрээ хэлэлцээт гэрээг хаана үйлдсэнийг заана. Гэрээг дугаарлах бүртгэх журмыг байгууллага тогтооно.
2. Гэрээ нь ерөнхий зүйл буюу оршил хэсэгтэй байна. Оршил хэсэгт гэрээний зүйл гэрээнд оролцогч талуудын албан ёсны нэр талуудыг гэрээнд тодорхойлсон нэр “ худалдана авагч, гүйцэтгэгч, захиалагч гэх мэт” 2 талын байгууллагыг төлөөлөн гэрээ буй хүний нэр албан тушаалыг заах бөгөөд чухамдаа эдгээр субектууд уг гэрээг байгуулсныг онцолно дурдана.
3. Гэрээний бичвэр нь үндсэн ба тусгай нөхцөлүүдийг тусгасан бүлэг, дэд бүлэг зүйл заалтаас бүрдэнэ. Гэрээнд бараа ажил үйлчилгээний үнэ тоо хэмжээ төлбөр хийх нөхцөл гэрээний гүйцэтгэлийн хугацааг нарийвчлана заасан байна. Түүнчлэнэ гэрээнд хоёр талаас хүлээх үүрэг хариуцлага мөн аль нэг тал хариуцлаг хүлээхгүй байх нөхцөл буюу давагдашгүй хүчин зүйлийн талаар дурьдана.
Мөн “маргаан шийдвэрлэх журам, “ бусад нөхцөлүүд, “нэмэлт нөхцөлүүд гэх мэт” заалтууд байж болох бөгөөд хуулийн итгээдийн хаяг банкан дахь харилцах хаягын дугаарыг гэрээний төгсгөлд тодорхой бичнэ. Гэрээний төсөлд шаардлагатай бол холбогдох зохион байгуулалтын нэгж албан тушаалтнаас санал авна.
Гэрээ байгуулагч талууд гары нүсэг зурж байгуулгын удирдах албан тушаалтан хянаан баталснаар уг гэрээ хүчин төгөлдөр болно. Гэрээг 2 тал заавал бичгээр байгуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл нятратраар батлуулна. Гэрээний хуудас бүрийг баталгаажуулж гарын үсэг зурж болно.